Дэлхийн дулаарал 25 жилийн дараа юунд хүргэх вэ?

Дэлхийн дулаарлаас болоод ойрын 25 жилд гол мөрөн үерлэснээс үүдэлтэй аюулд олон арван сая хүн орж мэднэ гэдгийг эрдэмтэд тодруулжээ. Судалгааны дүн “Science Advances” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Температур нэмэгдсэнээр хар салхи, хүчтэй аадар бороо зэрэг үзэгдлүүд дэлхийн олон нутаг, түүний дотор Африк тивд олширох ажээ. Энэ нь Гадаад далайн усны түвшин дээшлэхтэй холбоогүй үер болох эрсдэлийг үлэмж ихэсгэнэ. Төв Европ, Африк, Төв болон Хойд Америк, Энэтхэг, Пакистан, Индонез, Хятад зэрэгбүс нутгийн хүн амыг хамгаалахын тулд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай болно гэж судлаачид үзэж байна.

Эс бөгөөс ирээдүйд олон арван сая хүн байгалийн гамшигт нэрвэгдэж мэдэх аж. Тухайлбал, эрдэмтдийн дүгнэж байгаагаар эрсдэлийн бүсэд аж төрж байгаа хүмүүсийн тоо АНУ, Канадад 100 мянгаас нэг сая хүртэл нэмэгдэж, Хятадад 55саяд хүрэх гэнэ.

Мэргэжилтнүүдийн дурдсанаар, тэд 25 жилийн хугацааг сонгож авсаны учир нь гэвэл, энэ хугацаанд дулаарах хандлагыг ямар ч арга хэмжээгээр өөрчилж чадахгүйтэй холбоотой ажээ.

“Энэ 25 жилийн дараа юу болох нь өнөөдөр хүмүүсийн хийх тэр зүйлээс шалтгаалж байна” гэж судлаач Андерс Леверманны хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ