Хавай арал руу пуужин харвасан тухай худал дохио өгчээ

"Нутгийн оршин суугчдын өмнө нь хүлээж авсан америкийн Хавай муж улсын зүг баллистик пуужин харвасан тухай худал мэдээ нь ингэж мэдээлэхээс сэрэмжилж, хяналт тавих шаардлагатай тийм арга хэмжээ мужын эрх баригчдад байхгүй байгаагийн уршиг болж байна" гэж АНУ-ын харилцаа холбооны комиссын тэргүүн Ажит Пай мэдэгдсэнийг РИА Новости агентлаг мэдээлжээ.

Пуужин ирж яваа тухай түгшүүрийн дохиог 38 минутын дараа л цуцалсныг харгалзан үзвэл, энэ хэрэг явдал нь байж болшгүй зүйл хэмээн тэр тодорхойлсон байна.

Худал түгшүүрийн дохио нь мэдээлэх системийн үр нөлөөг бууруулж байгаа юм. Учир нь ийм дохионд хүмүүсийн итгэх итгэлийг алдагдуулж байна гэж тэр онцлон тэмдэглэжээ.

Хавай арлын зүг баллистик пуужин харавсан тухай мэдээг муж улсын оршин суугчид өнгөрсөн бямба гарагт хүлээн авсан байна. Энэ нь сургуулилт биш учир хүмүүст хоргодох байр яаралтай эрж хайхыг санал болгож байсныг мэдээнд дурджээ.

Сүүлд нь түгшүүрийн дохио худал байсныг мэдэгдсэн байна. Худал мэдээлж, алдаа гаргасан нь хүний хүчин зүйлтэй холбоотой бөгөөд ээлж солигдсоны дараа нэг ажилтан буруу товчлуур дарсныг муж улсын эрх баригчид мэдээлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ