АНУ Оросыг “тогтоон барих” цөмийн хүчнээ нэмэгдүүлнэ

АНУ-ын батлан хамгаалах яам “Цөмийн чадавхийн тойм” гэсэн нэртэй баримт бичиг гаргажээ. Уг баримт бичиг нь цөмийн салбарын ойрын үеийн бодлого, тус орны цөмийн хүчний байгуулалтын үзэл баримтлал, тоонд өөрчлөлт оруулж байна.

АНУ цөмийн чадавхиа нэмэгдүүлэхийг хүсч байгааг “Huffington Post” сонин өөрийн олж авсан Вашингтоны засаг захиргааны цөмийн номлолын төслийг иш татан бичжээ.

Дональд Трампын засаг захиргаа бага хүчин чадалтай цөмийн цэнэгийн тоог нэмэгдүүлэх бодолтой байгаа нь төслийн эхээс тодорхой харагдаж байна. Гэхдээ цөмийн тогтоох барих хүчнийг бэхжүүлэх явдлыг ингэх шалтгаан хэмээн үзэж байгаа ажээ.

ИнгэхдээАНУ-д бага хүчин чадалтай нэг мянга гаруй цэнэгт хушуу нэгэнт байгааг номлол боловсруулагчиддуугүй өнгөрүүлсэн байна. 1945 онд Хирошима, Нагасаки хотыг сүйрүүлсэнатомын бөмбөг ийм “бага хүчин чадалтай” байсныг Huffington Post” сонинд тэмдэглэжээ. Ингэж бөмбөгдөх үеэр хоёр зуун мянга гаруй хүн амь үрэгдсэн юм.

Хүйтэн дайн шувтараад удаж байгаа хэдий ч, Орос улс “АНУ, НАТО-г гол өрсөлдөгч, өөрийн Евразийн геополитикийнзорилгыг хэрэгжүүлэхэд учирч буй саад тотгор” хэмээн үздэг юм гэж баримт бичигт дурджээ. Хэрвээ түрүүлж цөмийн зэвсэг хэрэглэлээ ч, энэ нь тавьсан зорилгодоо хүрэх боломжийг Орос улсад олгохгүй, харин ч “мөргөлдөөний мөн чанарыг бүрэн өөрчилж, тус орны хувьд ноцтой хохирол учруулах болно” гэж баримт бичигт өгүүлсэн байна.

12 дугаар сард АНУ-д цөмийн туршилтын олон арван дүрс бичлэгийг ил болгосон юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ