Сум бүрт малзүйч ажиллана

УИХ-ын чуулган хаалттай хуралдаж Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохыг дэмжсэн билээ. Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэйгээр үргэлжилж, Малын генетикийн нөөцийн хуулийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Уг хуулийн төсөлд мал үржлийн үйлдэр угсаа, үржил шимийг сайжруулах бөгөөд сайн чанарын хээлтүүлэгч малыг улсаас гаргадаг байх, түүнчлэн сум бүрт малзүйч ажилладаг байхаар заажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ