Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохыг дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр Ц.Нямдорж сайд "Та нар хаалттай хэлэлцэж, нэг хүнийг өөгшүүлж байна. Би энэ хуралдаанд тань оролцохгүй" гэсэн байр суурь илэрхийлэсэн байна.
Харин гишүүдийн зүгээс "УИХ үндсэн чиг үүргимйнхээ хүрээнд томилгоо хэлэлцэж байна. Б.Хурцыг элчин сайдаар томилох саналыг Засгийн газар өөрсдөө гаргаж, Ерөнхийлөгч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс томилгоог хэлэлцээд явах нь зүйтэй" гэжээ. Ингэснээр Б.Хурцын томилгоог хэлэлцэж, гишүүдийн 90 орчим хувь нь дэмжсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ