УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар "татна"
УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн зургаадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон. Тухайн үед Н бүсгүй Баянзүрх дүүргийн цагдаад гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Батбаяр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Харин өнгөрсөн наймдугаар сарын 25-нд уг хэргийн материалыг Улсын ерөнхий прокурор хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай дүүргийн прокурорын шийдвэрийг цуцалж, хэргийг сэргээн шалгахаар болсон.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусч байгаа аж. Улмаар прокуророос Д.Гантулгыг яллагдагчаар татах саналыг ирэх долоо хоногт УИХ-д хүргүүлэхээр болсон гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан байна. Харин үүнийг Д.Гантулгын өмгөөлөгч үгүйсгэлээ. Д.Гантулгад холбогдох хэрэгт үндэслэлгүй дүгнэлт гаргасан байж болзошгүй Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст байцааж буй бөгөөд удахгүй Сүхбаатар дүүргийн прокурорын газарт шилжүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ