500 гаруй жилийн настай аварга загас барьжээ
Эрдэмтдийн мэдээлснээр 1505 онд төрсөн байж болох аварга загасыг Атлантын далайн хойд хэсгээс барьжээ. Энэхүү загас нь сээр нуруутан амьтдын дундаас хамгийн урт насласан үнэмлэхүй амжилтыг тогтоож болох юм.
Энэхүү аварга загас нь Гренландын буюу туйлын аварга загасын төрөлд хамаардаг бөгөөд жилд дунджаар нэг сантиметр өсдөг, хамгийн урт настай болж таарч байна гэж “Сан” сонинд бичжээ. Барьсан загас нь ойролцоогоор 5,4 метр бөгөөд харин түүний насыг цацраг-нүүрс усны шинжилгээгээр тогтоосон байна.Тийнхүү загас 272-оос 512 хүртэл настай байж болох талтай юм.
Гренландын аварга загасууд голдуу бусад загасаар хооллодог ч, түүний ходоодноос цаа буга, тэр ч байтугай адууны яс гарч байжээ. Исландад энэ загасны мах тансаг хоолонд тооцогддог бөгөөд ингэхдээ хоолыг тусгай аргаар боловсруулахгүй бол мах нь хортой байж болдог байна.
Барьсан загасны ДНК-г судлах нь гренландын аварга загасны урт насладаг механизмын учрыг олж, энэ загас бусад сээр нуруутнаас юугаараа ялгаатайг ойлгоход туслах учиртай. Үүний зэрэгцээ гренландын аварга загасууд нь нэг ёсны “цаг хугацааны капсул” болж байгаа бөгөөд эдгээрийг судлах ньтэнгис далайд хүний соёл иргэншлийн үзүүлсэн нөлөөний түвшинг тодорхойлох боломжолгож болох юм.
250 гаруй жил наслаж болдог яст мэлхий нь хуурай газрын амьтдын дунд хамгийн урт насладаг нь юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ