Б.Хурцын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ

Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшээд буй ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгоог хэлэлцэхээс өмнө нээлттэй сонсгол явуулах саналыг нэр бүхий гишүүд гаргасан билээ.

Тус асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд харьяалуулсан. Тэгвэл тус байнгын хороо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой хамтран өнөөдөр хэлэлцүүлэг явуулна. Нээлттэй хэлэлцүүлэгт сонсгол хийх санаачилгад нэгдэж гарын үсэг зурсан гишүүд, өргөдөл гаргасан иргэдийн төлөөллийг оролцуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ