Пушкинийг нас барсны дараах Дантесын хувь тавилан
Францын Жорж Шарль Дантес, Александр Сергеевич Пушкиний гэргийг сонирхох болсноос болоод тэр хоёрын зөрчилдөөн эхэлжээ. Нийгэм дэх байнгын хов жив, залуу офицерын эрээ цээргүй зан авир нь дуэль хийхэд хүргэсэн байна. Ийнхүү дараа нь юу болсныг бүгд мэдэх бөгөөд Пушкин үхлийн шарх авч, хэдэн өдрийн дараа нас барсан билээ. Аугаа их яруу найрагч нас барж, харин түүний амь насыг бүрэлгэсэн хүн яасан бэ? Энэ үед дуэль хийхийг хориглож байсан бөгөөд энэ зарлигийг зөрчвөл хатуу цээрлэл хүлээлгэдэг байжээ.
Гэвч Дантес Оросын эзэнт гүрний харъяат биш байсан бөгөөд декабристуудыг илт талархаж байгаагаа илэрхийлсэн Пушкины амь насыг бүрэлгэснээр нууц канцелярын газарт тус хүргэсэн юм. Түүнийг армиас хөөж, нутаг буцаасан ч хэрэг явдал тэгэсхийгээд мартагджээ. Дантесынхан өөрсдийг нь Венад урьсан тэдний анд Геккернийнд(Орост элчин сайдаар ажиллаж байсан) ирсэн бөгөөдтэр Дантесыг хааны ордонд ажилд оруулахаар төлөвлөж байсан аж. Гэвч Венийн дээд бүлгийнхэн Пушкиний гэр бүлийн сүүлчийн хэрэг явдлыг сайн мэддэг байжээ. Тийнхүү Дантесынхан Францад модоо барин буцаж очсон байна.
Гэргий Екатеринаг (дашрамд дурдахад Пушкиний гэргийн эгч байжээ) хүүхэд төрүүлсний дараах өвчнөөр нас барсны дараа Дантес талийгаач гэргийнхээ өвийн нэг хэсгийг авах зорилгоор Гончаровын гэр бүлийнхнийг шүүхэд өгч, элчин сайдын яамаардамжуулан нэгдүгээр Николайд өргөдөл барьжээ. Гэвч түүнийхүсэлтийг хүлээж аваагүй байна. Тэгээд хэдэн жилийн дараа улс төрд гэнэторж, нэр хүндтэй болж эхлэсэн Наполеоныдэмжсэнээр, энэ салбартгайхалтайалбан тушаал олж авчээ.1843 онд Дантес Дээд Рейн мужийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.
Сүүлд нь ерөнхий зөвлөлийндарга, мужийн захирагч болжээ. Луи-Филиппийг түлхэн унагаасны дараа 1848 оны дөрөвдүгээр сард Дээд Рейн-Кольмар тойрогт депутатаар сонгогдсон байна. Наполеон Бонапартын ач дүүг төрийн эргэлт амжилттай хийсний дараа үнэнч Жорж шинэ эзэн хааны шадар хүн болжээ.
“Оросын яруу найрагчийг алсан” гэдэгтээ Дантес огтхон чсанаа зовдоггүй байсан бөгөөд харин чбүх шинэ танилдаа өөрийгөө ингэж танилцуулдаг байсан байна. Европын хаадтай илүү ойр дотно харилцаа тогтоохыг хүссэн гуравдугаар НаполеонДантесыг орос, австрийн эзэн хаан, пруссийн ванд албан ёсны бус даалгавартайгаар явуулжээ.Потсдамд нэгдүгээр Николай болон Дантес хоёрыналбан ёсны бус уулзалт болсон байна. Дантесын гавъяаг үнэлэн, гуравдугаар Наполеонтүүнийг бүх насаар нь сенатч болгожээ.1863 оны наймдугаар сарын 12-нд Дантес Хүндэт легионы офицерын цол хүртэж, 1868 оны наймдугаар сарын 14-нд командорын цолтой болж дэвшсэн байна.
Пушкинтэй дуэль хийсэн ньтүүний бахархаж байсан бүх өндөр албан тушаалд хүрэхэд тусласан гэдгийг Жорж нэг бус удаа хүлээн зөвшөөрч байжээ. Хэрвээ ийм явдал болоогүй бол тэрээр Оросын бөглүү нутагтам бүл олонтой, цалин пүнлүү багатай хорооны захирагч л байх байсан хэрэг. Гэвч тэр болсон явдлын хүчинд сенатчийн хүндэт цол хүртэж, олон танилтай, эд хөрөнгөтэй, үнэнч нөхөдтэй болжээ. 1870 оны хувьсгалын дараа Дантес урьдын амьдралдаа эргэн ор улс төрөөс холдож,Парист гэр бүлийнхнийхээ хамт аж төрж байжээ. Дантес Оросын элчин сайдын яамтай олон жил холбоотой байж, тус яамны мэдээлэгч болсон бөгөөдтэр үеийн хадгалагдаж үлдсэн баримт бичгүүдэд энэ тухай тодорхой бичсэн байдаг байна.
Жишээлбэл, Дантес 1881 оны дөрөвдүгээр сард хоёрдугаар Александрын амь насанд халдахаар төлөвлөж байсан хугацаа, газрыг оросын тусгай албаныханд хэлж өгчээ. Дантес 84 настайдаа нас барсан байна. Сенатчолон ам бүлтэйгэр бүлийнхнийхээ дунд, элбэг хангалуун, чинээлэг нөхцөлд нас баржээ.
Гэхдээ Оросын яруу найрагчийн амь насыг бүрэлгэсний хариуд хувь тавилан яалт ч үгүй өшөөгөө авсан гэлтэй. Дантесын охидын нэг нь сүүлд Пушкиний бүтээлийг сонирхох болж, үүнтэй холбоотойгоор орос хэл сурчээ.Бүсгүй яруу найрагчаар туйлаас бахархаж, харин эцэг нь яруу найрагчийн аминд хүрснийг мэдээд, тэр даруй эцгийгээ үзэн ядах болж, түүнээсбүхий л харилцаагаа тасласан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ