Путин: Трампыг би биш, Америкчууд өөрсдөө үнэлж цэгнэх ёстой

Өчигдөр Оросын ерөнхийлөгч Владимир Путин жил тутмын 13 дахь хэвлэлийн хурлаа хийлээ. Тэрээр 3 цаг 45 минутын туршид сэтгүүлчидтэй ярилцахдаа 65 асуултад хариулж амжжээ. Энэ жил Оросын төрийн тэргүүний хэвлэлийн хурал бүхий л дээд амжилтыг эвдэж, түүнтэйуулзахаар 1640 сэтгүүлч ирсэн байлаа. Түүний хариултаас зарим зүйлийг иш татвал:

Сонгуульдөөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлж байна

Хэвлэлийн хурлын үеэр Владимир Путин дараачийн хугацаанд хэрхэн нэр дэвших тухайгаа ярив.

“Энэ удаа би өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлж байна” гэж ерөнхийлөгч мэдэгджээ.

Саакашвили Украин руу нулимж байгаа хэрэг

Владимир Путин Гүржийн хуучин ерөнхийлөгч, Одесс мужийн захирагч асан Михаил Саакашвилийн үйл ажиллагааг “украины болон гүржийн ард түмний нүүр рүү нулимж байгаа хэрэг” хэмээн тодорхойлжээ.

“Та бүхэн одоо болтол яаж тэвчижчадаж байна вэ?Харин Гүржийн ерөнхийлөгч байсан тэр хүн одоо гудамж талбайгаар харайлгаж, “Би украин хүн” хэмээн дэлхийгээр нэг хашгирч байна” гэж Оросын ерөнхийлөгчгайхширчээ.

Улс төрийн өрсөлдөөн ба “төлөвшөөгүй” сөрөг хүчний тухай

Телевизийн хөтлөгч, ерөнхийлөгчид нэр дэвшигч Ксения Собчак ерөнхийлөгчид асуулт тавьсан юм. “Бүгдийн эсрэг” нэр дэвшигч маань Путинээс Оросын улс төрийн өрсөлдөөний тухай асуужээ.

Путин түүний асуултад хариулахдаа: “Өрсөлдөөн мэдээжээр байх ёстой, байх нь гарцаагүй” гэж хэлсэн байна.

Путин сөрөгхүчний улстөрч Алексей Навальныйг“Саакашвилийн орос хувилбар” гэж бас тодорхойлжээ. Навальный тухай Собчак дурдсаны хариуд Путин хэлэхдээ: “Манай гудамж талбайгаар ийм олон арван “саакашвили” гүйлдээсэй хэмээн та хүсч байна уу?Ийм “саакашвили” нар улс орны байдлыг тогтворгүй болгоосойгэжта хүсч байна уу?Биднийг нэг “майданаас” дараачийн “майданд” шилжиж, манайдтөрийн эргэлт хийхээр оролдоосой хэмээн та хүсч байна уу?” гэж хариулсан байна.

Трампын тухай

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үйл ажиллагааг хэрхэн үнэлж цэгнэж байна гэж Путинээс америкийннэг сэтгүүлч асуужээ. Трампыг би биш, харин түүнийг сонгосон Америкчууд өөрсдөө үнэлж цэгнэх ёстойгПутин сануулсан байна.

Засгийн газрын үйл ажиллагаа болон шинэ хугацааны төлөвлөгөөний тухай

Путин одоогийн засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн байна.

“Бүхэлдээ засгийн газар нэлээд итгэлтэй ажиллаж байгаа бөгөөд үйл ажиллагааных нь үр дүнд сэтгэл дүүрэн байна”ерөнхийлөгч дурджээ. Путин шинэ хугацааны өөрийн төлөвлөгөөний тухай асуултад шууд хариулахаас зайлсхийжээ. “Сонгуулийн дараа энэ тухай ярих хэрэгтэй болно. Гэхдээ надад өөрийн гэсэн бодол бий” гэж ОХУ-ын ерөнхийлөгч хэлсэн байна.

Цэргийн зардлын тухай

“Цэргийн зардал нийгмийн хөтөлбөрүүдэд нөлөөлөхгүй, улс орны эдийн засгийг муутгахгүй. Зардал 2018 онд 2,8 их наяд рубль байх юм” гэж ерөнхийлөгч мэдээлжээ. “Армиа тэжээхгүй улс, бусдын армийг тэжээнэ” гэж Путинсургамжлан хошигносон байна.

Татвар нэмэгдэж байгаа тухай

Татварын дарамт ихсэхийг Путин хүлээн зөвшөөрчээ. “Тэр бүр татвар иргэд болон нийт улсын ашиг сонирхолд нийцдэггүй. Жишээ нь 42 сая хүн татварын өртэй байгаа юм.Хүмүүсийг энэ татвараас чөлөөлж, татварын байгууллагуудад хандалгүйгээр энэ ажлыг шууд хийх хэрэгтэй” гэж ерөнхийлөгч хариулсан байна.

Үр хөндөлтийн тухай

Путиний хэвлэлийн хуралд үр хөндөлтийг эсэргүүцэгчид ч оролцжээ. “Үр хөндөлтийг хориглох тухайд гэвэл, олонхи оронд энэ шийдвэр нь эмэгтэй хүнээс шалтгаалдаг. Манайд хавтгайруулан хоригловол, далд үр хөндөлт ихсэнэ” гэж ерөнхийлөгч тэмдэглээд, анхны хүүхэд төрүүлэхэдтэтгэлэг олгох, гэр бүлийг дэмжих хөтөлбөрийг сунгах зэрэг арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай гэж хэлсэн байна.

БНАСАУ-ын тухай

Цөмийн хөтөлбөрөө зогсоохыг Орос улс Пхеньяны эрх баригчдад ойлгуулаасай гэж АНУ хүсч байгааг гадаадын нэг сурвалжлагч сануулаад, энэ талаар АНУ, ОХУ-ын хамтын ажиллагааг идэвхижүүлж болох эсэхийг асуужээ.

“Танай конгрессын гишүүд, сенатчид гоё хувцас, цамц өмссөн сайхан л харагдаж, ухаантай хүмүүс шиг л байдаг. Тэд биднийг Умард Солонгос, Ирантай нэг зиндаанд тавьсан юм. Тэгсэн мөртлөөУмард Солонгос, Ираны асуудлыг хамтран шийдвэрлэхийг бидэнтэй тохиролцооч гэж ерөнхийлөгчийгөө (АНУ-ын) шахаж шаарддаг. Ер нь та бүхэн эрүүл хүмүүс мөн үү?” гэж ерөнхийлөгчундууцжээ.

Тэтгэврийн насыг нэмэх тухай

Эрх баригчид тэтгэврийн насыг нэмэхээр төлөвлөж байгааг Путин хүлээн зөвьшөөрөөд, гэхдээ энэ нь амаргүй асуудал гэдгийг дурджээ. Инновацын эдийн засаг байгуулах чиг бодлогыг харгалзан үзвэл,бүх хүнд ажил олдохгүй байж мэднэ. Тиймээс бүх зүйлийг тооцоолох хэрэгтэй гэж ерөнхийлөгчтэмдэглэсэн байна.

“Одоогоор ямар ч шийдвэр гаргаагүй гэдгийг дахин онцлон тэмдэглэхийг хүсч байна” гэж Путин дурджээ.

Одоогийн тэтгэврийннасны хязгаарыг ХХ зууны 30-аад ондтогтоосон, түүнээс хойш наслалтнэлээд уртс аныг ОХУ-ын төрийн тэргүүн сануулсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ