М.Шумахерын биеийн байдлыг нууцалсаар байна
“Формула-1” уралдааны домогт нисэгч Михаэль Шумахер эмчилгээ хийлгэсээр байна. Унтаа байдлаас гарсан үеэс хойш тэрээо Швейцар дахь өөрийн харшид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа аж.
Ойрын үед Шумахерыг АНУ-ын Даллас хотод аваачих гэж байгаа нь саяхан тодорхой болсон бөгөөд тэндМихаэлийн гэр бүлийн ферм байдаг гэнэ. Тэнд тархины гэмтлийн нэртэй мэргэжилтэн Марк Уикс эмчилгээ хийх ажээ. Чухамхүү Уиксэнэ гэр бүл болон алдарт нисэгчийг шүтэн бишрэгчолон сая хүний хувьд сүүлчийнгорьдлого байжболох юм.
Шумахер Францын уулын цанын Мерибель баазад хүү болон найз нөхдийнхөө хамтамарч байсан 2013 оны сүүлчээр ноцтой бэртэл авсан юм. Тэр уулын замаар цанаар бууж явахдаа хад мөргөжээ.Хад мөргөснөөс болоод Михаэлийн өмсөж явсан дуулга малгай цуурсан байна.Бэртэл гэмтэлтийм ч ноцтой биш юм шиг эхний үед санагдаж байсан ч, Шумахерыг эмнэлэгт авчирахад эмч нар түүнийг аппаратад залгахаас аргагүйд хүрчээ. Түүнээс хойш тэр хэвтэрт орсон юм.
Гэр бүлийнхэн нь Шумахерын амь насыг аврахад долоо хоног бүр 130 мянган евро зарцуулдаг байна. Сүүлийн 4 жилд эмчилгээнд 16 сая евро зарцуулжээ. Энэ хугацаанд Михаэлийн өндөр 174 см-ээс 160 см болж, жин нь 74 кг-аас 45 кг болж турсанбайна.
Монакогийн гран-при тэмцээнээс Михаэль Шумахерын хожсон уралдааны машиныг саяханНью-Йоркийн орчин үеийн урлагийн “Sotheby’s” дуудлага худалдаагаар хамгийн их буюу 7,5 сая ам. доллараар худалджээ. Энэ нь “Формула-1” уралдлааны машины хувьд хамгийн дээд үнэ юм.Гарааны үнэ 4 сая байсан бөгөөд бараг хоёр дахин нэмэгджээ.Тийнхүү ийм машиныг орчин үеийн урлагийн салбарт дагнаж ажилладаг дуудлага худалдаанд анх удаа тавьж, хүлээлт ч талаар болоогүй байна.

С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ