В.Путин хэвлэлийн хуралд хэрхэн бэлтгэж байна вэ?

Оросын ерөнхийлөгч Владимир Путиний жил бүрийн том хэвлэлийн хурал нь өнөөдөр буюу 12 дугаар сарын 14-нд болох юм. Ерөнхийлөгч аль болох бүрэн төгс хариулт өгөхийн тулд бэлтгэл ажилд лхагва гарагийг бүхэлд нь зориулжээ. Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ингэж мэдээлсэн байна. Хэвлэлийн хурал Москвагийн цагаар үдийн 12 цагт (УБ-ын цагаар оройн 17 цагт – ред.,) эхлэх юм. Өнөөдрийн хэвлэлийн хуралд 1600 гаруй сэтгүүлч оролцох бөгөөд энэ нь шинэ дээд амжилт болох гэнэ.

Одоогоор бүх зүйл бэлэн болж, тоног төхөөрөмжийг тохируулах ажил хийгдэж дуусчээ. Энэ арга хэмжээний цар хүрээг тоогоор, тонноор илэрхийлвэл камер, удирдлагын пультийн ард 35 тонн тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд аппаратын өрөөнд 400 хүн ажиллах ажээ.

1640 сурвалжлагч оролцох нь уламжлал болсон ерөнхийлөгчийн хэвлэлийн хурлын түүхэн дэх үнэмлэхүй дээд амжилт болж байна.

Хятад, Франц, Британи, Арабын нэгдсэн эмирт улс гээд, хэвлэлийн хуралд төлөөлөгч нь оролцох улсуудын жагсаалтаар хамрагдах газар зүйн байрлалыг мэдэж болно. 2001 оноос Владимир Путин ийм хэлбэрээр нийтдээ бараг хоёр хоног хэвлэлийн хурал хийж, 700 асуултад хариулсныг сэтгүүлчид өөрсдөө тооцоолжээ.

Харин өнөөдөр энэ дээд амжилт эвдэгдэх болж байна. Гэхдээ тооноос гадна, хэвлэлийн хурал бүрийн дараа хот юм уу тодорхой хүний асуудал шийдэгддэг нь илүү чухал юм. Ийм жишээ олон бий.2018 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил энэ удаа асуултын шинж чанарт тодорхой байдлаар нөлөөлөх нь мэдээж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ