Үндэсний шигшээ багийн тамирчид Индонезийг зорино

Индонез улсад 12 дугаар сарын 02-06-нд болох 'Цунами цом' тэмцээнд оролцох Монголын үндэсний шигшээ багийн тамирчид өчигдөр /2017.11.26/ Мьянмарын 23 хүртэлх насны багийг 2:1-ээр хожлоо.

Индонезийг зорихын өмнөх бэлтгэл болгон Монголын шигшээгийн залуус Мьянмар улсын залуучуудын шигшээ багуудтай нөхөрсөг тоглолт хийхээр эх орноосоо мордсон юм. Манай баг өнгөрсөн баасан гаригт Мьянмарын 21 хүртэлх насны шигшээтэй тоглож, үндсэн цагт 1:1-ээр тэнцэж яваад шүүгчийн сунгасан минутад гоол алдан 2:1-ээр хожигдоод байсан.

Тэгвэл өчигдрийн тоглолтод 'Талын хөх чононууд' өмнөх тоглолтын алдаагаа залруулж, Мьянмарын 23 хүртэлх насны шигшээг буулган авчээ.

Монголын тамирчин Ц.Мөнх-Эрдэнэ 9 дэх минутад тоог нээсэн бол хожлын гоолыг өмнөх тоглолтын нэг гоолыг оруулаад байсан Г.Төгөлдөр өөрийн нэр дээр бичүүлэв.

Эрс тэрс уур амьсгалтай эх орноосоо халуун дулаан газарт очиж хоёр тоглолт хийн, бэлтгэлээ базаасан Монголын үндэсний шигшээ баг маргааш Индонезийг зорино.Эрс тэрс уур амьсгалтай эх орноосоо халуун дулаан газарт очиж хоёр тоглолт хийн, бэлтгэлээ базаасан Монголын үндэсний шигшээ баг маргааш Индонезийг зорино.

Монголын хөлбөмбөгчид ирэх сарын 02-нд Кыргызстан, 04-нд Индонез, 06-нд Бруней улсын багуудтай тоглох хуваарьтай байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ