Марафонч Ц.Бямбажав хүрэл медаль хүртлээ
Марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын Дунгуан хотноо өчигдөр болж өндөрлөлөө. Тус тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон марафонч Ц.Бямбажав хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр 2:16:14 секундын амжилт үзүүлж,хувийн дээд амжилтаа шинэчлэн тогтоосон байна. Харин эмэгтэйчүүдийн гүйлтэд манай улсаас ОУХМ Чулуунхүүгийн Шинэцэцэг 2.41.57 амжилтаар наймдугаар байрт оржээ.
Эрэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө нь МУГТ Бат-очирын Сэр-Од 2013 онд түрүүлж, 2008 онд мөнгөн медаль, 2015 онд Жамсрангийн Олонбаяр хүрэл медаль хүртэж байсан бол Ц.Бямбажав ийнхүү дөрөв дэх медалийг авчирлаа. Сонирхуулахад, 2013 онд МУГТ Б.Сэр-Одыг тивийн аварга болоход энэ жил мөнгөн медаль хүртсэн Узбекистаны А.Петров мөн мөнгөн медаль хүртэж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ