Э.Гантуяа, Г.Отгонжаргал нар хүрэл медаль хүртлээ
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Польшийн Быдгош хотноо үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр /2017.11.24/ чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаанууд болж медальтнууд тодорлоо.
Монгол Улсаас дөрвөн бөх барилдсанаас 53 кг-д Г.Отгонжаргал, 60 кг-д Э.Гантуяа нар хүрэл медаль хүртлээ.
53 кг-д Г.Отгонжаргал эхний тойрогт ялалт байгуулж, улмаар Хятадын Жи Занд ялагдсан ч \8-4\ дагах барилдаанд Канадын С.Члевас ыг 6-3-аар ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарсан. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд АНУ-ын бөх Анн Феарнсидетэй барилдаж, ялснаар U23 дэлхийн аваргын хүрэл медальтан боллоо. Энэ жинд Японы Михо Игараши түрүүлж, БНХАУын Зи Жан мөнгөн медаль, Монгол Улсаас Г.Отгонжаргал, ОХУ-ын Екатерина Полешчүк нар хүрэл медаль хүртэв. Энэ жинд нийт 18 бөх барилдсан юм.
60 кг-ын барилдсан Э.Гантуяа Беларусын Ю.Писаренкатай хүрэл медалийн төлөө барилдаж ялалт байгууллаа. Монгол Улсын бөх Казахстан, Румыны бөхчүүдийг ялсан ч Украины бөх Прокопевиникид 4-2-оор ялагдлаа. Энэ жингийн аваргын алтан медалийг Японы Ю.Сакано хүртсэн бол Украины И.Прокопвеник мөнгө, Азербайжаны бөх Омелченко, Монгол Улсын бөх Э.Гантуяа нар хүрэл медаль хүртлээ.
Г.Отгонжаргал U23 хүртэлх насны ДАШТ-ий медальтан боллоо
А.Батцэцэг 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдээс 58 кг-д мөнгөн медаль хүртлээ
23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдээс 58 кг-д 'Хасу Мегастарс' клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг мөнгөн медаль хүртсэн бол 53-д 'Алдар' спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Отгонжаргал, 60 кг-д 'Хилчин' спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Гантуяа нар хүрэл медаль хүртлээ.
Энэ удаагийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн жинд 30 орон оролцсоноос Япон 75 оноогоор тасархай тэргүүлсэн бол Украин 47, ОХУ-ын баг 34 оноогоор эхний гурван байрт шалгарлаа. Монгол Улсын баг 30 оноогоор IV байр эзэлсэн юм. Японы баг тамирчин тус тэмцээнд зургаан алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар илт тасархай тэргүүлэв. Тэд 48 болон 60 кг-д аваргын алтан медалийг Турк, Францын бөхчүүдэд алдсан байна.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр /2017.11.25/ 57 кг, 61 кг, 86 кг, 125 кг-ийн барилдаанаар эхлэх бөгөөд Монгол Улсаас жин бүрт бөхчүүд барилдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ