Хакүхо М.Даваажаргал башёг тэргүүлж эхэллээ

Мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын Кюүшюү башё өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдлээ. Фүкүка хотноо болж буй Кюүшюү башёгийн дээд зиндааг их аварга Хакүхо М.Даваажаргал итгэл төгс тэргүүлж эхэллээ. Тэрбээр өчигдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноровоор 10 дахь даваагаа авлаа. Мөн озэки Такаясү комосүби Котошогикүгээр долоо дахь даваагаа авсан бол сэкивакэ Митакими озэки Гоэйдогоор даваагаа ахиулжээ.

Монголын бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Ичиножёо А.Ичинноров нар долоон даваа, гурван унаатай башёг үргэлжлүүлж байна. Их аварга Хакүхо М.Даваажаргал 10 даваатай ганцаараа итгэл төгс тэргүүлж эхэлсэн бол түүний араас найман даваатай ганц бөх байгаа нь Хокүтофүжи юм.

Кюүшюү башёг аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Кисэносато болон сэкивакэ Тэрүнофүжи нарын өндөр цолтой бөхчүүд өнжөөд байна. Энэ оны сүүлийнх болох Кюүшюү башё ирэх ням гаригт өндөрлөнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ