Өнөөдөр гурван жүдоч барилдана
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гран при ангиллын тэмцээн өчигдөр/2017.11.17/ Нидерландын Гааг хотод эхэллээ. Тус тэмцээнд 41 орны 231 жүдоч өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодорсон. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
Монгол Улсаас өнөөдөр гурван жүдоч барилдана. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар эхний тойрогт ОХУ-ын Ломидз Лашатай барилдах бол Н.Хадбаатарын эхний учраа Испанийн Р.Явир юм. Энэ жинд нийт 29 бөх багтсан бөгөөд Ц.Цогтбаатар “В”, Н.Хадбаатар “С” хэсэгт багтжээ.
Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Цэрэннадмид барилдах бөгөөд тэрбээр эхний тойрогтоо Сербийн О.Яванатай оноолт таарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ