М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гран при ангиллын тэмцээн баасан гаригт Нидерландын Гааг хотод эхэллээ. Тус тэмцээнд 43 орны 231 бөх барилдаж байгаагаас манай улсаас 10 жүдоч зодоглож байна.

“Hague 2017” гран при тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодорлоо.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Уранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын бөх Куцэнко Агулыг ялж, медалийн тавцанд зогслоо. Манай бөх эхний барилдаанд ОХУ-ын Ч.Софиаг ялсан ч Косовогийн К.Дистриад дийлдэн дагах барилдаанд Их Британы Чэлсэг ялсан юм.

Энэ өдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүшин, залуу жүдоч Б.Амартүвшин, эмэгтэйчүүдээс Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар хүрэл медаль хүртлээ.

Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү аваргын төлөө барилдахаар шалгаран үлдээд байна.

Нидерландын гран при тэмцээн ням гаригт өндөрлөнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ