"Аланы" тэмцээнд Б.Нэмэхбаяр, П.Өнөрбат зодоглоно

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн ирэх амралтын өдөр буюу энэ сарын 18-19-нд ОХУ-ын Владикавказ хотод болно.

Тус тэмцээнд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин 61 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Батсайханы Нэмэхбаяр, 86 кг-д “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, Пүрэвжавын Өнөрбат хүч үзнэ.

ОХУ, Гүрж, Украин, Казахстан, Беларусь, Армен, Монгол, Словак, Герман, Турк, Болгар гэсэн 11 орны бөхчүүд оролцох тэмцээний нийт шагналын сан 80 мянган ам.доллар. Жин тус бүрийн аварга 5000, мөнгө 2000, хүрэл медальтан 1000 “ногоон”-ы шагнал хүртэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ