Ж.Батзандан: О.Баасанхүү шиг баас шиг амьтны үгээр явахгүй
УИХ-ын чуулганаар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хойшлуулахыг хэлэлцэхээс өмнө гишүүдийн дунд ширүүн хэлэлцүүлэг өрнөлөө. Үүний гол шалтгаан нь Нийтийн сонсголын хуулийн хамрах хүрээнд Элчин сайдыг томилох асуудал багтаж байгаа эсэхэд гишүүд санал зөрүүтэй байв.
Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Өчигдөр маш ноцтой олон юм ярьсан. Жишээлбэл Ж.Батзандан 14 хоногийн дотор С.Зоригийн алуурчинг зарлах гэж байгаа гэж хэлсэн. Тэрийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж зарлах гэж байгаа гэсэн. Би уг нь Хууль зүйн сайдыг авчир, Тагнуулын даргыг авчир, хаалттай хуралдъя гээд бүх юмыг хэлсэн. Тэгэхэд манайхан нээлттэй хийх зарчим ярьсан. Нээлттэй ярьж байгаа юм нээлттэй л явж байна.
Би УИХ-ын гишүүний хувьд хэнтэй ч уулзана. Хойд Солонгос-Монголын парламентын бүлгийн гишүүний хувьд надад өнгөрсөн жил гомдол өгсөн. Энэ жилийн хувьд би албан ёсоор төрийн айлчлал хийх гэж байгаа юм. Солонгосын хойгийн нөхцөл байдал хүнд байгаа үед үүнийг тухтай ярья гэсэн юм.
Та нарын хувьд инээдэмтэй сонсогдож магадгүй. Нэгэн рүүгээ дайрахаа больцгооё. Ноцтой гэмт хэргийн асуудал яригдаж байгаа учраас Ерөнхий прокурорыг авчрахыг би гуйсан. Яагаад гэвэл Ерөнхий прокурор чинь таны шавь /Ц.Нямдоржид хандав/, АТГ-ын дарга чинь таны шавь. Та тэднийг хүн болгосон. Хууль зөрчсөн бол тэдэнтэй хариуцлага тооцох ёстой.
Өнгөрсөн жил АТГ-ын даргад 800 гаруй сая төгрөгийн аудитын бичгийг өгөхөд ямар ч асуудал шийдээгүй.
Томилгооны сонсгол хийх гэж байгаа бол томилгоотой холбоотой ярь. Нийтийн сонсгол хийх гэж байгаа бол Нийтийн сонсголтой холбоотой ярь л даа. Гадаадаас хүнийг хортой тариагаар тарьж алчихсан гэж яриад бид сонсгол хийгээд суух юм уу. Эсвэл Зоригийн алуурчинг зарлах гэж байхад энэ хүн зугтаагаад явах гэж байна гэж хэлээд сонсгол хийх ёстой юм уу. Энэ чинь хуультай, ялтай. УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй ч гэсэн хүн гүтгэж болохгүй.
Тийм учраас би цэргийн хүнийг өмөөрч байна. Тушаал биелүүлдэг хүний талд байгаа юм. Тушаал өгдөг хүмүүсийн араас яв л даа. Тэр Багабандийг хай л даа, Энхбаяр гуайг, Баярыг үз л дээ. Тэр үед нь ямар шийдвэр гаргаж байсан юм. Тэр хүмүүсийн үүргийг биелүүлээд л явдаг цэргийн хүн шүү дээ. Тийм учраас зүгээр шоудахаа боль. Асуудлыг шийдье. Тэр хүн буруу зүйл хийсэн бол ялаа аваг” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Томилгооны сонсголыг явуулахгүй гэж нэлээдгүй гишүүд, би бөлдөгтэй гэж ярихаа больё, бурантагтай гишүүд ярьж байна. Элчин сайд чинь төрийн алба, нийтийн эрх ашгийг хамгаалдаг юм. Элчин сайд чинь нийтийн эрх ашгийг хөндөхгүй гэж яриад байх юм. Солонгост байгаа 30 мянган хүний эрх ашгийг хамгаалах юм байгаа биз дээ.
Тагнуулын байгууллага нийтийн эрх ашгийг хамгаалахгүй зөвхөн өөрийнхөө эрх ашгийг хамгаалдаг байгууллага юм уу. Хууль мэдэхгүй хуульч нэртэй гишүүдийн яриаг битгий тоо. Томилгооны сонсголоо хийгээд урагшаа хараад яв.
Хурцын машины хонины хонхорт явдаг хүний үгээр явахгүй. Баасанхүү шиг баас шиг амьтны үгээр явахгүй. Би хэлье. Ийм тагнуулын гар хөл болсон хэдэн гишүүдийн үгээр УИХ ажлаа заалгахгүй. Баасанхүү бол миний араас явсан хуульч нэртэй хулгайч байгаа юм. Тийм учраас томилгооны сонсголоо хийгээд ажилдаа оръё” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ