Ажлын хэсэг Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулна
УИХ-ын АБГББХ-ны хуралдаанаар Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцэхээс өмнө нэр бүхий 21 гишүүний гаргасан хүсэлтийн дагуу Томилгооны сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Иймд байнгын хорооноос О.Содбилэгээр ахлуулсан Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Н.Номтойбаяр, О.Баасанхүү, Б.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ