УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, А.Ундраа нар гадаадад сурсан төлбөрөө төлөөгүй нь илэрчээ
АТГ-аас Боловсролын зээлийн сан /хуучин нэрээр Сургалтын төрийн сан/-гийн зээлээр гадаад улсад суралцаад сураггүй болсон хүмүүсийн нэрийг ил тод зарлах шаардлагыг холбогдох байгууллагуудад тавьсан. Энэ дагуу Боловсролын зээлийн сангаас Төрийн сангийн зээлээр гадаадад суралцаад холбоо бариагүй иргэдийн нэрсийг зарласан. Тэгвэл эдгээр хүмүүсийн дотор нэлээд хөрөнлөг хүмүүүсээс гадна улс төрчид байгаа нь олны анхаарлыг татаж эхэллээ. Тодруулбал УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдсон ч УИХ-ын танхимд өдрийн од шиг үзэгддэг Б.Наранхүү монголын толгой баячуудын тоонд ордог.
Гэтэл түүний дүү одоогийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 1999 онд тус сангийн зээлээр сурсан ч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байна. Түүнээс гадна УИХ-ын дарга М.Энхболдын үеэл дүү УИХ-ын гишүүн А.Ундраа мөн гадаадад сурсан төлбөрөө одоо болтол төлөөгүй нь илэрчээ. Тэрбээр 1998 онд гадаадад сурсан ч түүнээс хойш бараг 10 жилийн хугацаанд өр төлбөрөө төлөлгүй өнөөг хүртсэнийг Сургалтын төрийн сан ил болгосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ