Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол явуулна
Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурц УИХ-ын Ж.Батзанданг нэр төрд халдсан үндэслэлээр шүүхэд гомдол гаргаад буй. УИХ-ын гишүүн Ж.Батзандан өмнө нь төрийн ордонд Б.Хурцын асуудлаар мэдээлэл хийхдээ гадны орноос хууль бусаар хүн хулгайлан авчирсан. Д.Энхбатын үхэлд буруутай. Улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд авч өгсөн” гэхчилэн тодотгоод байсан юм.
Харин Ж.Батзандан гишүүний зүгээс БНСУ-д суух Элчин сайдаар томилогдохоор яригдаж буй ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой хууль бус асуудлуудаар нээлттэй сонсгол явуулах асуудлаар гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.
Нээлттэй сонсгол явуулахыг УИХ-ын 19 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байх ёстой бөгөөд өчигдөр оройн байдлаар 20 гишүүн гарын үсгээ зуржээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан нээлттэй сонсгол явуулах тухай албан бичгээ өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод гардуулаад, хэвлэлийнхэнд мэдээлэл хийх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ