"Каталонийн тусгаар тогтнолоос татгалзаж болох юм" гэв

Каталонийн тэргүүн асан Карлес Пучдемон бүс нутгийн тусгаар тогтнолоос татгалзаж болох юм гэжээ. Тэрээр Испанийн бүрэлдэхүүнд үлдсэнээр Каталонийн асуудлыг шийдвэрлэх арга олж болно гэж Германы “Вельт” сонины сэтгүүлчдэд ярьсан байна. Ингэхдээ тэрээр Каталоний сонгуульд оролцох эсэх тухай асуултад хариулахаас зайлсхийжээ.

Испанийн төв засгийн газрын санаачилгаар сонгууль 12 дугаар сарын сүүлчээр болохыг телевизийн “Россия 24” суваг дурдсан байна. Хэрвээ намайг “эвслийн хүчтэй бүрэлдэхүүн дэмжвэл” л би нэр дэвшинэ гэж бүс нутгийн хуучин тэргүүн дурджээ.

Пучдемон одоо Бельгид нуугдаж байгаа бөгөөд Испани түүнийг шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа юм. Испанийн засгийн газар Каталоний нийт ард түмний санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд санал хураалтын дүнгээр Каталоний парламент тусгаар тогтнолоо тунхаглах тухай тогтоол гаргасан билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ