ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Япон улсын ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Япон улстай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, Япон улсын Засгийн газраас салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж буйг цохон тэмдэглэв. Түүнчлэн Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож буйд баяр хүргэсэн юм.

БСШУСЯ болон ЖАЙКА-ийн хамтарсан нийт 15 төсөл хэрэгжиж байгаагаас 4 нь дуусах шатандаа явж байна. Төслийн хэрэгжилтийн хувьд ЖАЙКА-ийн шууд хяналтан дор БСШУСЯ-ны холбогдох газар, хэлтэс, харьяа байгууллага болон хэрэгжүүлэгч их, дээд сургуулийн оролцоотойгоор хэрэгждэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ