Газар хөдлөлтөд 445 хүн амь үрэгджээ

Иран, Иракийн хилд газар хөдлөснөөр амь үрэгдсэн хүний тоо 445 хүрээд байгааг телевизийн Press TV суваг мэдээлжээ. Байгалийн гамшгийн улмаас 7 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр 70 мянга орчим хүн орох оронгүй болжээ.

Эхлээд 7,2 магнитудын, дараа нь 7,3 магнитудынхүчтэй хоёр газар хөдлөлт болсон байна. Амь үрэгдсэн болон гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна.

Байгалийн гамшгийн гол цохилт Ираны баруун нутгийн Керманшах, Илам мужид тусч, энд хамгийн олон хүн амь үрэгдэж, ноцтой эвдрэл учирсан байна. Ираны ерөнхийлөгч Хасан Роухани хэлмэгдэгсдэд бүхий л шаардлагатай тусламж үзүүлэх захирамж өгчээ.

Гамшгийн бүсэд эрж хайх-аврах ажиллагаа явуулж, аврагчдын нэмэлт анги салбарууд илгээсэн байна. Тус орны байгалийн гамшигт нэрвэгдсэн нутгуудад хээрийн эмнэлэг байгуулж, хүмүүсийг шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн, дулаан эд зүйлс, түлшээр хангаж байгааг хэвлэлд мэдээлжээ. Гэр орноо орхин гарсан нутгийн оршин суугчид дахин газар хөдлөхөөс болгоомжилон, шөнийг гадаа өнгөрүүлсэн байна. Сүүлийн үед 3,6-гаас 4,7 хүртэл магнитудын хүчтэй газар хөдлөлт 12 удаабүртгэгджээ.

Ирж байгаагаа мэдээнээс үзвэл, стратегийн объектууд, түүний дотор нефть-шатдаг хийн дэд бүтэцэд эвдрэл гараагүй бөгөөд нисэх онгоцны буудлуудхэвийн горимоор ажиллаж байна.

Газар хөдлөлтийн голомт Ираны Сарполь-э-Захаб хотоос хойш 32 километр, Иракийн Сулеймани хотоос зүүн урагш 100 километрт 10 километрийн гүнд байсныг Европ-Газрын дундад тэнгисийн чичирхийлэл судлалын төвөөс мэдээлжээ.

Газар доорхи түлхэлт арав гаруй орны нутагт мэдрэгдсэнийг хэвлэлд мэдээлж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ