21000 шоуны оролцогч Т.Батхүү Тайландад "амарна"

Үзэгчдийн үзэх дуртай реалити шоуны нэг болсон 21000 шоу нэвтрүүлэгийн ээлжит дугаар дундаа орж байна. Энэ удаагийн дугаарт оролцож буй хоёр оролцогчийг ард түмний дундаас сонгосон гэдгээрээ онцлог юм. Тодруулбал, энэ удаагийн дугаарт бизнес хатагтай С.Дэлгэр болон Нарантуул олон улсын худалдааны төвийн тэрэгчин Т.Батхүү нар оролцож байгаа.

25 дугаар суваг телевизийн '21000 реалити шоу' нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын оролцогч Т.Батхүүд 'Gecko Tour' LLC компанийн зүгээс Тайланд, Бангкок, Паттая хотын аяллын эрхийн бичгээр шагнуулжээ. Хүн ажлыг голдоггүй, харин ажил хүнийг голдог гэдгийн тод жишээ Т.Батхүү билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ