Өмнөд бүсийн баг тамирчид спортын аваргаар шалгарав

ОБЕГ-ын харьяа ‘Аврагч’ биеийн тамир, техник спортын хорооноос төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын аварга шалгаруулах 2017 оны спортын тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын 15 багийн 300 орчим тамирчин оролцон хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

Алба хаагчдын аварга шалгаруулах 2017 оны спортын тэмцээн сагсан бөмбөг, сонс эргэлт, бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгал гэсэн төрлүүдээр зохион байгуулагдсан.

Сагсан бөмбөгийн тэмцээний төрөлд , эрэгтэйчүүдээс Алтан медалийг Өмнөд бүс, мөнгөн медалийг Хойд бүс, хүрэл медалийг Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид хүртсэн бол эмэгтэйчүүдээс алтан медалийг Нийслэлийн Онцгой байдлын газар, мөнгөн медалийг Өмнөд бүс, хүрэл медалийг баруун бүсийн баг тамирчид хүртлээ.

Энэ төрөлд эрэгтэй, эмэгтэй баг тамирчдаас шилдэг тоглогчийг шалгаруулсан. Шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс, Өмнөд бүсийн тамирчин н.Эрдэнэ-Очир, эмэгтэйчүүдээс баруун бүсийн тамирчин О.Баярмаа нар шалгарлаа.

Сонс эргэлтийн төрөлд, нэгдүгээр байрыг Нийслэлийн Онцгой байдлын газрын тамирчин н.Бямбасүрэн, хоёрдугаар байрыг НОБГ-ын тамирчин н.Түвшинбаяр, гуравдугаар байрыг зүүн бүс н.Лхагвадорж нар эзэлсэн.

Харин бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгалын төрөлд нэгдүгээр байранд 9.3 оноогоор НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, хоёрдугаар байранд 9.2 оноогоор Хойд бүс, 9,0 оноогоор НОБГ-ын баг тамирчид шалгарсан юм.

Ингээд байгууллагын нэгдсэн дүнгээр зургадугаар байрыг Баруун бүс, тавдугаар байрыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дөрөвдүгээр байрыг Онцгой байдлын ерөнхий газар, гуравдугаар байрыг Хойд бүс, хоёрдугаар байрыг Нийслэлийн Онцгой байдлын газар эзэлсэн бол нэгдүгээр байрыг Өмнөд бүсийн баг тамирчид эзлэн Онцгой байдлын албаны алба хаагчдын 2017 оны аварга шалгаруулах тэмцээнд аваргаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ