Үнэмлэхүй жингийн ДАШТ эхэллээ
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулах үнэмлэхүй жингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тэмцээн энэ сарын 11-12-нд Мароккод болно. Шагналын сан өндөртэйгөөрөө анхаарал татаж буй энэхүү тэмцээнд Монголын хүнд жингийн тамирчдаас ОУХМ Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн нар хүч үзнэ.
Үнэмлэхүй жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жин жингийн шилдгүүд хоорондоо барилдана. Хамгийн сүүлд 2011 онд зохиогдсон. Тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй жүдоч тус бүр 100 мянган евро хүртэх юм.
Шагналын сан – 500.000 евро
- Алтан медаль: 100.000 x 1 = 100.000
- Мөнгөн медаль: 50.000 x 1 = 50.000
- Хүрэл медаль: 25.000 x 2 = 50.000
- 5-р байр: 10.000 x 2 = 20.000
- 7-р байр: 5.000 x 2 = 10.000
- Шилдэг 16-д үлдвэл: 2.500 x 8 = 20.000
Мароккогийн Марракешийн татами дээр 28 орны жүдоч өрсөлдөнө. Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүд, маргааш эмэгтэйчүүд барилдана. Орон нутгийн цагаар 10.00 /Улаанбаатарын цагаар оройн 18.00/ цагт тэмцээн эхэлнэ. Финалын барилдаан Монголын багаар шөнийн 01 цагт болох нь ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ