Спортын тэмцээнд 15 багийн 300 тамирчин оролцоно

Онцгой байдлын албаны алба хаагчдын ажил, үүргээ гүйцэтгэх бие бялдрын байнгын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллэх идэвхи, сонирхлыг өрнүүлэх зорилгоор ОБЕГ-ын харьяа төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын аварга шалгаруулах 2017 оны Спортын тэмцээн 2017 оны 11 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд болох гэж байна.

Спортын тэмцээн сагсан бөмбөг, сонс эргэлт, бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгал гэсэн төрлүүдээр явагдана.

Онцгой байдлын албаны алба хаагчдын аварга шалгаруулах спортын тэмцээнийг ОБЕГ-ын харьяа биеийн тамир, техник спортын хороо хариуцан зохион байгуулна.

Тэмцээнд, урьдчилсан байдлаар төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын 15 багийн 300 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна гэж “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ