Манай тамирчид Сингапурын багийг хожлоо

Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний “I” хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр/11.08/ Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд явагдлаа. Анх байгуулагдсан жилдээ ААШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдсөн Монголын залуучуудын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Сингапурын багтай хийжээ.

Тоглолтын нэгдүгээр үед 2:1-ээр Сингапурын шигшээ баг давамгайлсан ч манай залуус шийдвэрлэх хагаст тун хариуцлагатай тоглож, үндсэн цаг дуустал тэмцэж чадсанаар эргэн ирэлт хийлээ. Тодруулбал, нэгдүгээр үеийн төгсгөлд 11 метрийн торгуулийн цохилтоос тоог ойртуулсан Монголын шигшээ багийн 9 дугаартай довтлогч М.Жансерик 53, 87 дахь минутад гоол оруулан, тоглолтын үр дүнг эргүүлсэн. М.Жансерик хеттрик /3 гоол/ толилуулаад зогсохгүй шүүгчийн мэдлийн цагт гоол оруулан тоглолтын эцсийн үр дүнг 2:4 болгов.

Ийнхүү энэ жил үүсгэн байгуулагдаж эхнийхээ тэмцээнд орсон Монголын 19 хүртэлх насны шигшээ баг анхныхаа хожлыг авч, гурван оноо авлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ