П.Моломжамц Пауэрлифтингийн Дэлхийн хошой аварга боллоо

Энэ сарын 2-5-ны өдрийн хооронд ОХУ-ын Мосвка хотноо WPC, WRPF холбоодоос зохион байгуулсан “ДЭЛХИЙН ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА” шалгаруулах 34 дэх удаагийн наадам амжилттай болж өндөрлөжээ. Тус наадамд ХХБанкны ажилтан, Монгол улсын начин, Пауэрлифтингийн спортын Ази тивийн хошой аварга, Олон улсын хэмжээний мастер П.Моломжамц үнэмлэхүй амжилт үзүүлж, 2 Алт, 1 Мөнгөн медаль хүртэн “ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА” болсон сайхан амжилт үзүүллээ.

WPC холбооноос зохион байгуулсан Дэлхийн аварга шалгаруулах наадамд 125 кг жингийн ангилалд шахалт, таталт, суулт гэсэн гурван төрлийн нийлбэр дүнгээр 515 кг-ийг өргөж ДЭЛХИЙН АВАРГА болсон бол WRPF холбооноос зохион байгуулсан наадамд хэвтээ шахалтын төрлөөр 185 кг-ийг амжилттай шахаж ДЭЛХИЙН АВАРГЫН медалиа ихэрлүүлжээ.

Ийнхүү таван тивийн хүчтэнүүд цугларч шилдэгүүдээ шалгаруулдаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үнэмлэхүй амжилт үзүүлж Улсынхаа нэр хүндийг Дэлхийн хүчний спортын төрөлд дуурсгав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ