Тайланд-Монголын багуудын тоглолт болно
Азийн 19 хүртэлх насны залуучуудын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний эрхийн төлөөх өрсөлдөөн Улаанбаатар хотод үргэлжилж байна. Өнгөрсөн бямба гарагт урьдчилсан “I” хэсгийн тоглолтууд эхэлсэн бөгөөд эхний тоглолт Тайланд-Сингапурын багуудын хооронд өрнөж Тайланд 3:1 харьцаатай хожсон юм. Энэхүү тоглолтын дараа талбайн эзэн Монголын баг хэсгийн фаворит Японы эсрэг тулсан юм. Энэхүү тоглолтод зочин баг илт илүү байж 7-0 харьцаатай манай залуусыг буулган авснаар хэсгээ тэргүүлж эхэлсэн юм.
Харин өнөөдөр хэсгийн хоёр дахь тоглолтууд МХБХ-ны Цэнгэлдэх хүлээлэнд болно. Эхний тоглолт 12:00 цагаас Сингапур-Японы багуудын хооронд болох бол 16:00 цагаас Тайланд-Монголын багуудын тоглолт болох юм. Хэрвээ энэхүү тоглолтоос манай залуус хожлын оноо авч чадвал Ирэх жилийн Азийн аваргад оролцох боломж үлэмж нэмэгдэж билээ. Учир нь Азийн хөлбөмбөгийн холбооны дүрэм ёсоор урьдчилсан хэсгийн дэд байрыг эзэлсэн 8 багийн сайн үзүүлэлттэй 5 нь мөн тэмцээний эрхээ авах учиртай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ