Шигшээ багийн 30 гаруй тамирчин Хөх хотыг зорив

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны анхдугаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-26-нд Польшийн Быдгощ хотод зохион байгуулагдана. Дэлхийн аваргад оролцох баг тамирчдаа аравдугаар сарын дундуур Сүхбаатар хотод болсон олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит сорилт тэмцээнээс сонгосон билээ.

Тэгвэл үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзориг нарын удирдлага дор Монголын U-23 насны шигшээ багийн 30 гаруй тамирчин өчигдөр БНХАУ-ын Хөх хотыг зорилоо. Тэд Монголын чөлөөт бөхийн хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны бөхчүүдтэй 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ