Монголын сагсчид Азийн аварга боллоо
Манай улсын нийслэлд сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Азийн АШТ боллоо. "Crocus event hall"-д болсон хоёр дахь удаагийн тус тэмцээнд Монголын шигшээ баг түрүүлж, төрийн дуулалаа эгшиглүүлэв. Монголчууд олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрлөөр анх удаа тивийн аварга болж байгаа нь энэ. Тэд түрүүлэх замдаа Бахрайны багийг 11:22, Японыг 16:21, Тайванийг 21:13-аар хожсон юм .Улмаар хагас шигшээд Австалийн багийг 17-19-өөр ялсан бол финалд Шинэ Зиландыг 19-14-өөр хожсоноор алтан медаль хүртлээ. Түүхэн ялалт байгуулсан Монголын шигшээ багт Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаатар нар багтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ