3x3 сагсан бөмбөгийн ААШТ маргааш болно
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо энэ жил ганзага дүүрэн байна. БНХАУ-ын Шиамень хотод болсон 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны лигтманай улсын баг алтан медаль хүртсэн. Энэхүү мэдээ хуучирч амжаагүй байхад Монголынэрэгтэйшигшээ баг дахин сайхан мэдээлэл дуулгасан нь 2017 оны зургаадугаар сард Филиппин Улсын Манила хотод болох Дэлхийн аваргад оролцох 20 улсын нэгээр шалгарч, анх удаагаа оролцохэрх авсанонцгой үйл явдал байлаа.
Тэмцээнд оролцох эрх авсан баг тамирчид энэ амралтын өдрүүдэд болох 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
Азийн аваргад оролцох багуудыншилдэг таван тамирчны дунд Монголын тамирчин Э.Дөлгөөн багтжээ. Гадаадын вэб сайтуудад түүний гарын хурдан шаламгай хөдөлгөөн, үс засалтыг онцлон бичсэн байдаг.
Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа нь сагсан бөмбөг сонирхогч олон залууст тухайн тоглолтын торгон агшныг ойроос харах боломжийг олгоно. Энэ удаагийн тэмцээнд Австрали, Шинэ Зеландзэрэг орнууд оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ