П.Орхонг Гавьяат тамирчин цолоор шагнана

“Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Монгол Улсын хошой аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ П.Орхон бол төр, түмэндээ үнэлэгдсэн тамирчин.

Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар отгон дэлхийн аваргыг Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнах нь тодорхой болсон байна.

Чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга П.Орхон энэ төрлөөс төрсөн 58 дахь Гавьяат тамирчин болж, төрийн одон медаль хүртэх болж байна.

Шинэ гавьяатын цол, тэмдгийг маргааш 11:00 цагаас Төрийн ордонд гардуулахаар зарлажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ