Европт А гепатит дэгдэж байна
Европт А гепатит дэгдэж байгаа нь бүртгэгджээ. Европын өвчлөлөөс сэргийлэх, хяналт тавих төвийн мэдээгээр тус тивийн 20 оронсүүлийн 16 сард уг өвчний олон тохиолдол бүртгэгдсэн байна.
Дээрх төвийн мэдээлснийг үзвэл,2016 оны зургаадугаар сарын 1-нээс2017 оны есдүгээр сарын 27-ны хугацаанд Австри, Англи, Бельги, Голланд, Дани, Герман, Грек, Ирланд, Испани, Итали, Латви, Мальт, Норвег, Португал, Словен,Швед, Уэльс, Финланд,Франц, Эстон А гепатитын нотлогдсон 2873 тохиолдлын тухай мэдээлжээ.
Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Европын төвийн мэдээ нь тус тивд А гепатитын дэгдэлт цаашид ч газар авах төлөвтэй байгааг харуулж байна гэж РИА Новости агентлаг уламжилжээ.
Польш улс 2017 онд өвчилсөн тохиолдлын тоог мэдэгдээгүй боловч есдүгээр сарын 17-ны байдлаар Европын төвийнэпидемиологийн тандалтаар А гепатитаар өвчилсөн 1426 тохиолдол бүртгэгдсэн нь 2016 оны мөн үеийнхтэй харьцуулвал 55 дахин олон байгааг мэдээлж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ