Намын бүлгүүд хуралдахгүй

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Гэвч өнөөдөр /2017.10.16/ УИХ дахь МАН-ын бүлэг болон Ардчилсан намын бүлэг хуралдахгүй аж. УИХ дахь МАН-ын бүлэг сайдад нэр дэвшигчдээ өнгөрсөн долоо хоногийн ээлжит бус хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн.

Тиймээс дахин бүлэг хуралдуулах шаардлагагүй гэж үзэж буй бололтой. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш хуралдах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ