Сомалид дэлбэрэлт болж 276 хүн амь үрэгджээ
Өнгөрсөн бямба гарагт Сомали улсын нийслэл Могадишо хотод хүчтэй дэлбэрэлт болсноор амь үрэгдэгсдийн тоо 276-д хүрч, ойролцоогоор 300 хүн бэртэж гэмтсэнийг Сомалийн мэдээллийн сайдАбдирахман Осман мэдээлжээ.
Тэсрэх бодис ачсан нэгэн ачааны машин хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд дэлбэрсэн байна. Одоогоор нэг ч байгууллага уг дэлбэрэлтийг зохион байгуулсан гэдгээ хүлээгээгүй байгааг Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Хөрш орнууд, түүний дотор Жибути, Этиоп, Кени улс хохирогчдод эмнэлгийн тусламж үзүүлэхийг санал болгосон байна. Үүнээс гадна хэлмэгдэгсдийг Туркт аваачиж эмчлэхийг хүссэнийг Туркийн тал хүлээж авчээ.
Олон улсын террорын “Аль-Каида” байгууллагатай нягт холбоо сүлбээтэй байдаг Исламын радикал үзэлт“Аш-Шабаб” (“Залуу можахедуудын хөдөлгөөн”)гэдэг бүлэглэл Сомали улсад байрладаг юм. Энэ бүлэглэл Сомалийн төв засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэл явуулдаг байна. АНУ 2008 онд уг бүлэглэлийг террорын байгууллагуудын жагсаалтад оруулсан аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ