БНАСАУ пуужин харвахаар "зэхэж" байна

БНАСАУ баллистик пуужингийн туршилт дахин хийхээр бэлтгэж буй шинж тэмдгийг Өмнөд Солонгос, Америкийн тагнуулын албад бүртгэж авчээ. Энэ талаар “Тона ильбо” сонины аравдугаар сарын 14-ний дугаарт бичсэн байна. АНУ-ын хиймэл дагуулууд наад зах нь тус орны дөрвөн нутагт, түүний дотор Пхеньян хотын ойролцоо хөдөлгөөнт харвах төхөөрөг шилжүүлжбайгаа зургийг авчээ.

Умард Солонгос дунд тусгалын “Хвасон-12” баллистик пуужин эсвэл тив хоорондын “Хвасон-13” гэдэгбаллистик пуужин харваж болох юм хэмээн таамаглаж байна. Сүүлчийн баллистик пуужингийн үзүүлэлтүүдийг одоогоорбүрэн гүйцэд тогтоогоогүй байгаа юм.

АНУ болон БНСУ-ын тэнгисийн цэргийн хүчин аравдугаар сарын 16-26-нд Солонгосын хойгийн эрэг орчимд хамтарсан сургуулилт хийх гэж буйг өмнө нь мэдээлж байсан билээ. Ийнхүү Умард Солонгост хийхээр бэлтгэж буй пуужингийн туршилт уг сургуулилтын эсрэг хариу арга хэмжээ байж болох талтай аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ