Дэлхийн залуучууд, оюутны их наадмыг Путин нээлээ
"Аливаа хаалт хориг нөхөрлөлийн өмнө хүчин мөхөсдөнө. Харин хүмүүсийн харилцаа нь улс төр, шашин шүтлэгийн ялгаанаас хамаардаггүй" гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотод Дэлхийн залуучууд, оюутны их наадмыг нээж үг хэлэхдээ ингэж мэдэгдсэнийг Интерфакс агентлаг уламжилжээ.
“Анхны их наадам далан жилийн өмнө болжээ. Тэр үед яг та нар шиг хөвгүүд, бүсгүйчүүдийг залуу нас, чин санаа, сайхан сэтгэл нь үл итгэлцийн мөсийг хайлуулж чадна. Дэлхий ертөнцийг шударга бус явдал, дайн дажин,мөргөлдөөнөөс ангижруулахад туслана гэсэнитгэл найдвар, мөрөөдлийн хүч нягтруулсанюм” гэж Путин мэдэгджээ. Залуус энэ чиглэлээр их зүйл хийж чадсан гэж тэрээр хэлсэн байна.
"Орос улс Дэлхийн залуучууд, оюутны их наадмыг гурав дахь удаагаа хүлээн авч байна. Энэ удаагийн уулзалт нь их наадмын бүхий л түүхэн дэх хамгийн өргөн төлөөлөлтэй нь юм" гэж төрийн тэргүүн дурджээ. “Дэлхийн 180 гаруй улс, манай гарагийн бүх тивийн 30 мянган төлөөлөгч, зочин гийчин, сайн дурынханСочид хуран цугларлаа” гэж тэрээр онцолжээ.
“Их наадмын алтан товч цэцгийн таван дэлбээ бол бүх тивийн эв санааны нэгдлийн бэлгэдэл болсон юм. Олон орны, өөр үндэстэн ястны өөр шашин шүтлэгтэй залуус та нарыг нийтлэг үнэт зүйлс, зорилго, эрх чөлөө, аз жаргалд хүрэх гэсэн хүсэл тэмүүлэл нэгтгэж байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэж Путин хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ