Черчиллийн дутуу татсан навчин тамхийг худалджээ
1947 онд Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчиллийн дутуу татаад орхисон навчин тамхийг “RR Auction” дуудлага худалдаагаар 12 мянга 262 ам.доллараар худалджээ. Энэ талаар дуудлага худалдааны ордны сайтад мэдээлсэн байна. Навчин тамхины гарааны үнэ нь нэг мянган ам.доллар байжээ.
Черчилль 1947 оны тавдугаар сарын 11-нд Францын Ле Буржегийн нисэх буудалд “La Corona” гэдэг навчин тамхи татаж байгаад орхисон байна. Нортхолтын хатан хааны агаарын цэргийн хүчний баазаас ерөнхий сайдыг суулгаж явсан нисэх онгоцны багийн нэг гишүүн сүүлд нь уг янжуурыг авчээ.
Энэхүү навчин тамхи нь Черчиллийн амнаасаа салгадаггүй нэг зүйл байсан юм. Тэрээр бараг бүх зурагт ийм янжууртай гарсан байдаг.
Мөн Черчиллийн хэрэглэж байсан хувийн эд зүйлсийн цуглуулгыг 2010 онд Лондон хотод худалджээ. 1963 онд Черчиллийн найзыгаа дайлсан Гаванын асаагаагүй нэг ширхэг навчин тамхийг 2 мянга 125 ам.доллараар худалдаж байсан ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ