“Мичиган” шумбагч хөлөг онгоц Пусанд орж ирэв

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний 154 “Томагавк” пуужингаар зэвсэглэсэн атомын цохилтын “Мичиган” шумбагч хөлөг онгоц баасан гарагт Өмнөд Солонгосын Пусан боомтод орж ирснийг Интерфакс агентлагуламжилжээ.

Уг шумбагч хөлөг онгоцноос Умард Солонгосын нийт нутгийн гол гол цэгт пуужингаар цохилт өгч чадахыг Өмнөд Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд онцлон тэмдэглэж байна.

Шумбагч хөлөг онгоцаравдугаар сарын 16-нд эхлэх АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилтадоролцохоор төлөвлөж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ