Сирийн Ракка хотыг террористуудаас чөлөөлөв
“Исламын улс” байгууллагын гол түшиц газар болох Сирийн Ракка хотыг террористуудаас бүрэн чөлөөлжээ. Үлдсэн хэсэг нь “Ардчилсан Сирийн хүчин” гэдэг зэвсэгт эвслийн отрядуудад бууж өгсөн байна.Энэ талаар телевизийн “Аль-Арабия” суваг мэдээлжээ.
Хотыг дайрах ажиллагаа энэ оны зургаадугаар сарын 6-нд эхлэсэн юм. АНУ-ын тэргүүлдэг олон улсын эвслийн агаарын цэргийн хүчин сирийн зэвсэгт отрядуудад агаараас дэмжлэг үзүүлж байгааг хэвлэлд дурдаж байна.
Орон сууцны хорооллууд бүрэн эвдэрч, энгийн оршин суугчид хохирол амсаж, террористуудад хотоос гарах зурвас гаргаж өгсөн нь АНУ-ын тэргүүлдэг олон улсын эвслийн явуулж буй уг ажиллагааны гол үр дүн болсон юм. Хотоос гарч яваа террористууд Сирийн арми болон Оросын агаар-сансрын хүчний байлдаж буй Дейр-эз-Зоре дахь бүлгүүдтэй нийлэхээр санаархаж байгаа аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ