Одре Азуле ЮНЕСКО-г тэргүүлэхээр болов
Францын соёлын сайд асан Азуле НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-гийн шинэ ерөнхий захирал боллоо. Энэ талаар тус байгууллагын Twitter дэх хуудсанд ингэж мэдээлсэн байна.
Олон улсын томоохон байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн олонхи гишүүн буюу оролцогч 58 орны 30 нь түүнд итгэл үзүүлсэн байна.
Тав дахь шатны сонгуульд түүний өрсөлдөгч, Катарын дипломатч, соёлын сайд асан Хамад бен Абдельазиз аль-Кавари 28 санал авчээ.
2017 оны арваннэгдүгээр сард болох ЮНЕСКО-гийн 39 дүгээр ерөнхий бага хурал тус байгууллагын шинэ ерөнхий захирлыг батлах юм. РИА Новости агентлагийн уламжилснаар, дэлхийд ЮНЕСКО-д итгэх итгэлийг сэргээх нь миний нэг гол зорилт байх болно гэж Азуле хэлсэн байна.
АНУ, Израиль хоёр ЮНЕСКО-гаас гарах гэж байгааг үүнээс өмнө мэдээлсэн билээ. Палестиныгтусгаар улсын хувиар албан ёсоор хүлээн зөвшөөрсний дараа Израилийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна хэмээн Вашингтоны засаг захиргаа тус байгууллагыг буруутгасан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ