Дуучин Халиун өрх "тусгаарлана"
Монголын охидын хамтлаг дундаас өвөрмөц өнгө төрхөөрөө ялгардаг "Киви" хамтлагт нэгэн үе өнгө нэмж явсан нэгэн бол дуучин Халиун. Хамтлагаасаа өрх тусгаарлаж авааль нөхөр Анхаатай хоолой хоршуулан дуулах болсон тэд "Хайрын дууч" хэмээх хочыг хүртэл аваад амжсан. Гаргасан дуу бүр нь хайрыг магтан дуулж хайраар жигүүрлэх болсон тэд хэсэгтээ л нам гүм байж гэр бүлдээ түлхүү анхаарал хандуулах болсон.
Харин дуучин Халиун "Яг түүн шиг" шоунд шоунд оролцсноос хойш тэд эргэн олны анхаарлын төвд орж эхэлсэн билээ. Тус шоунд оролцож өөрийн хоолойны цар хүрээ, дуулах чадвараа цоо шинэ өнцгөөс харуулж чадсан дуучин бүсгүй үзэгч шүүгчдээс урмын үгс харамгүй сонсож байсан нь түүнд эргэн уран бүтээлдээ орох сэдлийг нь өдөөж өгсөн гэхэд хилсдэхгүй.
Шоуны үеэр тун удахгүй уран бүтээлдээ орох тухайгаа олны өмнө амлаж байсан бүсгүй тус амлалтаа аль хэдийнээ биелүүлээд эхэлжээ. Түүний шинэхэн клип ирэх сараас цацагдана гэх таатай мэдээг тэрээр өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Шинэхэн цомгийн ажилдаа идэвхийлэн орсон дуучин Халиун энэ удаа уран бүтээл дээрээ эр нөхрөөсөө "өрх тусгаарлан" өөрийн Соло карьерийг хөөхөөр шийдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ