Сталиныг мэхлэж, шийтгэлээс мултарсан эрдэмтэн хэн бэ?
Дэлхийн пролетари нарын жолоодогч Владимир Ленин 54 нас хүрэхээсээ хэдхэн сарын өмнө нас барсан билээ. Хамгийн аугаа хүмүүс ч эрт нүд анидгийг түүний жишээ тод томруун харуулсан юм. ЗСБНХУ-ын удирдлага энэ харамсалтай эндүүрлийг засч залруулахыг элдэвээр оролдож байсан бөгөөд жолоодогч хүмүүс мөнх биш ч урт наслах ёстой хэмээн үздэг байж.Ер бусын хувь талилантай хүн болох Александр Александрович Богомолец энэ салбарын хамгийн нөлөө бүхий эрдэмтдийн нэг байжээ. Тэрээр 1881 онд Киевийн Лукьяновын шоронд төржээ. Энд түүний эх “Өмнөд Оросын ажилчны эвлэл”-ийн хэргээр байцаагдаж байсан байна. Удалгүй хүүхдийг төрөл төрөгсөд нь авч, харин эх нь хэдэн жилийн дараа Сибирьт уушигны сүрьеэгээр нас баржээ.
Александр Богомолец Новороссийскийн их сургуулийн анагаах ухааны факультетыг төгсгөж, дотоод шүүрлийн булчирхай, мэдрэлийн тогтолцооны салбарт судалгаа хийж байсан байна. Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхээс өмнөхөн тэр “цаг бусаар нас барахтай тэмцэх” диспансер байгуулжээ. Хүн хэтэрхий бага наслаж байна, 100-гаасилүү наслах ёстой гэдгийг эрдэмтэн шинжлэх ухааны үүднээс нотлохоор шийдсэн байна. А.Богомолец Октябрийн хувьсгалыг баяртай хүлээн авсан бөгөөдучир нь түүний эх бүх нийтийн эрх тэгш байдлын үзэл санааны төлөө тэмцэж яваад нас баржээ. Тэгээд ч түүний судалгааны сэдэв большевикуудад маш их таалагдаж, социалист оронд хүмүүс урт удаан, аз жаргалтай амьдрах ёстой байсан хэрэг. Үхэлгүй мөнхийн шидэт бэлдмэл–АЦС-ын ийлдэс гаргаж авч, энэ нь хүний бие махбодийн холбогч эдийг гэмтэх боломжгүй учир хүмүүс 150 наслаж чадна гэж Богомолец мэдэгдэж байжээ. Түүний бичсэн “Амьдралыг уртасгахуй” ном 1939 онд хэвлэгдсэн байна.
Энэ үед Сталин 60 нас хүрээд байжээ. Тэр өөрөө ч 150 наслахаас буцахгүй байсан учир, Богомолецын судалгааны ажилд тун нухацтай хандаж байсан аж. Харин уг номыг нууцлаж, урт наслах жор хүн бүрт хүртээмжтэй байгаагүй юм. “Улс түмний жолоодогч” эрдэмтнийг мартаагүй бөгөөд түүнийг элдэв шагналаар шагнаж байжээ. Богомолец Сталины шагнал, Социалист хөдөлмөрийн баатар цол, хошой Лениний одон авсан байна. Харамсалтай нь эрдэмтний үхэл Сталины бүхий л төлөвлөгөөг нураажээ. Сталин ч ихэд хилэгнэж, “Бид бүгдийг хуурчихлаа” хэмээн уурлаж байсан гэдэг.
Удалгүй Богомолецын бүтээлүүдийг үл гүйцэлдэх, шинжлэх ухааны эсрэг зүйл хэмээн зарлаж, түүний байгуулсан хүрээлэнгүүд хаагдахын даваанд хүрсэнд гайхах явдалгүй юм.Гэвч эрдэмтний бүтээлүүд огтхэрэггүй байсан хэмээн хэлж болохгүй. Түүний цус сэлбэх арга дайны жилүүдэд Улаан армийн олон дайчны амь насыг аврах боломж олгосон юм.Мөн хэт ядартлаа шаргуу ажиллаж байсан нь эрдэмтний үхлийн гол шалтгаан болсон гэж үзэж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ