Дэлхийн хамгийн хөгшин муур үхжээ
Дэлхийн хамгийн настайд тооцогдож байсан 32 настай Натмег гэдэг муур Британийн Ньюкасл-апон-Тайн хотод үхжээ.
Түүний эзэд мууранд амьсгалахад хэцүү байгааг анзаарчээ. Тэд Натмег муурыг мал эмнэлгийн клиникт аваачсан ч, эмч нар түүнд туслаж чадаагүй байна. Зүрхний тэжээлийн дутмагшил түүний үхлийн шалтгаан болжээ.
Блейдон-он-Тайн хотын эхнэр, нөхөр Лиза, Иэн Финлэй нар хүзүүндээ буглаатай золбин муурыг гэрийнхээ цэцэрлэгээс олсон байна. Тэр үед муур таван нас хүрээгүй байжээ.
Дашрад дурдахад дэлхийн хамгийн хөгшин мууранд тооцогдож байсан 30 настай Скутер сиамын муур америкийн Техас мужид үхсэнийг 2016 оны тавдугаар сард мэдээлж байжээ. Өөрийн төрлийн хамгийн настай муур гэж Гиннессийн номонд бичигдсэн Вельвет гэдэг 27 нстай муур өнгөрсөн оны аравдугаар сард алга болсон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ