Селена Гомез бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд оржээ
Дуучин Селена Гомез бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон гэдгээ өөрийн инстаграмм хуудсаар мэдээллээ.
Тэрээр “Чонон яр” хэмээх бөөрний дутагдалд ороход хүргэдэг өвчнөөр өвчилж, өнгөрсөн жил аялан тоглолтоо дуусгаж чадахгүй өндөрлүүлж, химийн эмчилгээ хийлгэж байсан аж.
Дуучин бүсгүй зуны турш олны өмнө ил гараагүй талаараа ийнхүү тайлбарлажээ. Тэрээр “Фенүүд минь намайг шинэ уран бүтээл хийхгүй байгааг лавлаж асууж байсанд талархаж байна. Миний бие бөөрний дутагдалд ороход хүргэдэг өвчний улмаас бөөр солиулах хагалгаанд орох шаардлагатай болсон.
Биеэ тэнхрүүлэхийн тулд сайн амрах хэрэгтэй байлаа. Миний бие сайжирч байна. Энэ нь эрүүл мэндийнхээ төлөө зайлшгүй хийх ёстой зүйл юм. Би та бүхэнтэйгээ үргэлж хамт байхыг хүсч байна. Хайртай гэр бүл, эмч мэргэжилтнүүд гээд миний төлөө санаа тавьж, хамтдаа байсан бүх хүнд талархаж буйгаа илэрхийлье” гэжээ.
Түүний дотны найз Франсиа Райз түүнд өөрийн өрөөсөн бөөрөө өгсөн байна. Франсиа Райз нь “Америкийн өсвөр насныхны нууц амьдрал” хэмээх телевизийн цуврал кинонд тоглосон жүжигчин бүсгүй билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД